Sunday, May 1, 2011

“DISCOVERY’2011” Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын Анагаахын Их Дээд Сургууль коллежиудын Оюутны Эрдэм Шинжилгээний Үндэсний Чуулган

Зорилго:
 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбарт шинээр хийгдэж буй судалгаа шинжилгээний  талаар хэлэлцэх, түүнийг анагаах ухааны практикийн салшгүй нэг хэсэг болгон хөгжүүлэх,  монголын хөгжлийн хөдөлгүүр болсон эмч, боловсон хүчнийг оюутан цагаас нь дэмжин эрдмийн их үйлсийн гарааг эхлэхэд туслах, залуу судлаач оюутнуудын хөдөлмөрийг үнэлж урамшуулахад оршино. 
 
Хамрах хүрээ:
Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй анагаахын  бүх их, дээд сургууль, коллежиудын оюутан залуус.

Шагналын сан:
1-р Байр  - “DISCOVERY’2011” цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
2-р Байр  - Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
3-р Байр  - Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
Шилдэг Poster Presentation – Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл 

Зохион байгуулагдах газар: Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
Бүтээл хүлээн авах хугацаа: 2011.04.25-29ны хугацаанд 16.00-18.00 цагийн хооронд ЭМШУИС-ийн “Эрхэс” поликлиникийн Дүрслэл Оношлогооны тэнхим дээр хүлээн авна. Жич: АУКоллежын оюутнууд доорхи и-мэйл хаягаар өөрийн бүтээл болон холбоо барих утасны дугаараа явуулна уу. Бүртгэлийн хураамж: 10000төг
Холбоо барих утас: 88081125, 99171213, 99807656 И-мэйл: mars_club@yahoo.com
MARS CLUB