Wednesday, May 11, 2011

“АНАГААХ УХААНЫ ШИНЭ ТЕХНИК, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ-2011”


Монгол Улсад Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ЭМЯ-наас “Анагаах ухааны шинэ техник, дэвшилтэт технологи-2011” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2011 оны 6-р сарын 3-5-ны хооронд “Мишээл групп”-ын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулах гэж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дүрс оношлогооны эмч нарын үндэсний чуулган”, “Эмнэлгийн тоног төхөөрөмж 2011” үзэсгэлэн, “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн чуулган” болох тул дүрс оношлогооны мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагууд өөрийн импортлож байгаа техник, технологийг сурталчлах өргөн боломж нээгдэх болно.