НОМ, СУРАХ БИЧИГ



"Радиологи Оношлогоо" 

Д.Гончигсүрэн, Д.Мөнхбаатар нарын РАДИОЛОГИ ОНОШЛОГОО ном нь эмнэлзүйн шугаман, блок, дадлагажигч эмчийн сургалтанд зориулан батлагдсан хөтөлбөр, стандартын дагуу бичигдсэн. Тус номонд радиологи оношлогооны үндсэн аргуудын онцлог, зонхилон тохиолдох эмгэгүүдийн радиологи оношлогоо, ионжуулагч цацрагийн үйлчлэл болон тодосгогч бодисыг хэрхэн хэрэглэх талаар бичсэн болно. Энэхүү гарын авлага нь оюутан залуусын эрэлт хэрэгцээг хангасан ном болсон ба нийт 5 удаа дахин шинэчлэгдэн хэвлэгдсэн болно. 




"Рентген Оношлогоо"

Радиологич эмч О.Ганхуягийн ерөнхий радиологийн чиглэлээр туурвисан энэхүү ном нь Дүрслэл оношлогооны салбарт ажиллаж буй эмч нарт төдийгүй бусад клиникийн салбарт ажиллаж буй эмч нарт болон Радиологич эмч болохоор санаа шулуудсан резидент эмч нар, оюутнуудад суурь мэдлэг олгохуйц үндсэн ойлголтуудыг багтаасан бүтээл юм. 









"Комьютерт Томографийн Хэвийн Үзүүлэлтүүд" 


Энэхүү номонд КТ-ийн шинжилгээний хэвийн хэмжээсүүд, тэдгээрийг хэрхэн хэмжих тухай бичсэн бөгөөд толгой хүзүү, цээж, хэвлий, багана нуруу гэсэн бүлгүүдэд хуваан, олон чухал зургийг оруулснаараа бусад номноос ялгаатай юм.









“DISCOVERY” Эрдэм Шинжилгээний хурлын эмхэтгэл 

DISCOVERY эрдэм шинжилгээний хурал нь жил бүр уламжлал болгон зохиогддог ба тус хурлаар монгол улсад анагаахын ШУ-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургуулийг хамруулж чаддагаараа онцлогтой юм. Энэхүү эмхэтгэлээс та анагаахын салбарын судлаач оюутнуудын шинэ бүтээлийг олж унших боломжтой юм.