Wednesday, October 5, 2011

“Хүрэл Тогоот-2011” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулган

Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, БСШУЯ, ШУТС, ЭМШУИС-тай хамтран “Хүрэл Тогоот-2011” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулганаа 2011 оны 10 сарын 15-16 өдрүүдэд зохион явуулах гэж байна.

Тус Чуулганаар эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо эмчилгээний өнөөгийн байдал, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болон хэтийн төлөвийн тухай эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэгдэх ба шалгарсан тэргүүний 2 судлаачийг БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн 2 САЯ төгрөгийн ГРАНТ тэтгэлэгээр шагнана.

Холбоо барих хаяг, утас:  ЭМШУИС-ийн Өргөтгөлийн Б корпусын
                                                I давхар, Эрхэс Зөвлөх Поликлиник,
                                                Дүрс Оношлогооны Тэнхим, 104 тоот
                                                99275757
                                                erdimka@yahoo.com