МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ


Мэргэжлийн зэрэг горилох шалгалтын материал ирүүлэх тухай
Монголын Радиологийн Нийгэмлэг нь 2016 оны дүрс оношилгооны эмч, рентген техникч нарын мэргэжлийн зэргийн шалгалт авах болсонтой холбогдуулан шалгалтанд шаардлагатай материалыг 2016 оны 2 дугаар сарын 22-ноос 2016 оны 3 дугаар сарын 22 хүртэл хүлээн авах бөгөөд шалгуур хангасан эмч, техникч нар Монголын Радиологийн Нийгэмлэгийн зэргийн шалгалт хариуцсан зөвлөлд ирүүлнэ үү.
Шалгалтанд ирүүлсэн материалыг комиссын гишүүд шүүн хэлэлцэж шалгалтанд орох асуудлыг эцэслэн шийдвэрлэж 2016 оны 3 сарын 30-ны дотор эргэн мэдэгдэх болно.
Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материал
1. Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдөл
2. Мэргэжлийн зэрэг горилогчийн маягт (байгууллагын даргаар баталгаажуулсан)
3. Холбогдох мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан тусгай шалгуур үзүүлэлт хангасныг баталгаажуулсан баримтууд /хавсралтад бичигдсэн дагуу/
4. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжил эзэмшсэн мэргэжлийн диплом,
мэргэжлийн үнэмлэхний баталгаажсан хуулбар
5. Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхийн эх хувь
6. Ноториатаар баталгаажсан иргэний үнэмлэхний хуулбар
7. 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь

Жич. Ерөнхий болон тусгай шалгуур үзүүлэлт хангасан тохиолдолд материал хүлээн авна. Дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Материалыг 2016 оны 3 дугаар сарын 22-ны дотор Хавдар судлалын үндэсний төвийн 4 давхарт 400 тоот өрөөнд зэргийн шалгалтын комиссын дарга Б.Эрдэнэбулганд хүргүүлнэ үү.
Холбогдох утас: 9900-1900
E-mail: erdenebulgan@ir@aol.com

Дүрс оношлогооны эмч, техникчид мэргэжлийн зэрэг
олгох тусгай шалгуур үзүүлэлтүүд

1. Дүрс оношлогооны эмчид ахлах зэрэг олгох шалгуур
1.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байна.
1.2. Мэргэжлээрээ 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
1.3. Радиологийн нийгэмлэгийн гишүүн байх
1.4. Боловсруулсан оношлогоо эмчилгээний стандарт, удирдамжтай байх
1.5. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл (гадаад болон дотоод, илтгэлийн хураангуй) нийт ажиллах явцдаа 10-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх
1.6. Салбарын түвшинд мэргэжлийн сургалт семинар зохион байгуулсан байх
1.7. Оношлогоо эмчилгээнд гарсан гомдолгүй (байгууллагын тодорхойлолт)
1.8. Ёс зүйн алдаа гаргаагүй байх (байгууллагын тодорхойлолт)
1.9. Мэргэжлийн англи хэлний өндөр мэдлэгтэй байх
1.10. Компьютерийн Мicrosoft office программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
1.11. Дүрс оношлогооны мэргэжил дээшлүүлэх сургалтанд (1 сараас дээш) 3 ба түүнээс дээш удаа хамрагдсан байх
1.12. Багажийн шинжилгээний хяналтан дор хатгалт хийж биопси авах техникийг эзэмшсэн байх
1.13. Судасны оношлогооны анхан шатны шинжилгээ хийдэг байх
1.14. PACS болон дотоод сүлжээг ашигладаг чадвартай байх
2. Дүрс оношлогооны эмчид тэргүүлэх зэрэг олгох шалгуур
2.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
2.2. Ахлах зэрэг олгогдсоноос хойш 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
2.3. Радиологийн нийгэмлэгийн гишүүн байх
2.4. Боловсруулсан оношлогоо эмчилгээний стандарт, удирдамж, бичсэн ном, сурах бичигтэй байх
2.5. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл (гадаад болон дотоод илтгэлийн хураангуй) нийт ажиллах хугацаанд 15- аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх
2.6. Үндэсний хэмжээний сургалт семинар зохион байгуулсан байх
2.7. Оношлогоо эмчилгээнд гарсан гомдолгүй (байгууллагын тодорхойлолт)
2.8. Ёс зүйн алдаа гаргаагүй байх (байгууллагын тодорхойлолт)
2.9. Дүрс оношлогооны эмчийн практикт оношлогоо эмчилгээний чиглэлээр 3-оос доошгүй жилийн хугацаанд зөвлөх, тусламж үзүүлж байсан туршлагатай байх
2.10. Дүрслэл оношлогооны эмчийн мэргэжил олгох, мэргэшүүлэх болон дадлагажуулах сургалтын үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай.
2.11. Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх (2-оос дээш)
2.12. Компьютерийн программ (4-5 программ) дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
2.13. Дүрс оношлогооны ямар нэгэн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байх
2.14. Анагаах ухааны магистрын зэрэгтэй байх
2.15. Багажийн шинжилгээний хяналтан дор хатгалт хийж биопси авах техникийг бүрэн эзэмшсэн байх
2.16. Судасны оношлогооны анхан шатны шинжилгээ хийдэг байх
2.17. PACS болон дотоод сүлжээг ашигладаг чадвартай байх
3. Дүрс оношлогооны эмчид зөвлөх зэрэг олгох шалгуур
3.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
3.2. Тэргүүлэх зэрэг олгогдсоноос хойш 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
3.3. Радиологийн нийгэмлэгийн гишүүн байх
3.4. Боловсруулсан оношлогоо эмчилгээний стандарт 3-аас доошгүй, бичсэн ном 5, удирдамж 5, сурах бичиг 3-аас доошгүй тус тус байх
3.5. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл (гадаад болон дотоод илтгэлийн хураангуй 30-аас доошгүй байх)
3.6. Оношлогоо эмчилгээнд гарсан гомдолгүй (байгууллагын тодорхойлолт)
3.7. Ёс зүйн алдаа гаргаагүй байх (байгууллагын тодорхойлолт)
3.8. Дүрс оношлогооны эмчийн практикт оношлогоо эмчилгээний чиглэлээр 5-оос доошгүй жилийн хугацаанд зөвлөх, тусламж үзүүлж байсан туршлагатай
3.9. Дүрслэл оношлогооны эмчийн мэргэжил олгох, мэргэшүүлэх болон дадлагажуулах сургалтын үйл ажиллагаанд оролцож, багшилж байсан туршлагатай.
3.10. Анагаах ухааны докторын зэрэг, эрдмийн цолтой байх
3.11. Магистр болон докторын ажил удирдаж зөвлөсөн байх 3.12. Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх (2-оос дээш)
3.13. Компьютерийн программ (4-5 программ) дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
3.14. Багажийн шинжилгээний хяналтан дор хатгалт хийж биопси авах техникийг бүрэн эзэмшсэн байх
3.15. Судасны оношлогоо болон эмчилгээ хийх чадвартай байх
4. Дүрс оношлогооны техникчид ахлах зэрэг олгох шалгуур
4.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
4.2. Мэргэжлээрээ 8 ба түүнээс дээш жил ажилласан байх
4.3. Рентген Радиологийн Техникчдийн Нийгэмлэгийн гишүүн байх
4.4. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /гадаад болон дотоод илтгэлийн хураангуй/ Нийт ажиллах явцдаа 5-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх
4.5. Салбарын түвшинд мэргэжлийн сургалт семинарт оролцож зохион байгуулсан байх
4.6. Рентген зураг авалтанд гарсан гомдолгүй байх /байгууллагын тодорхойлолт/
4.7. Ёс зүйн алдаа гаргаагүй байх /байгууллагын тодорхойлолт/
4.8. Компьютерийн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
4.9. Дүрс оношлогооны техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд /1 сараас дээш/ 3 ба түүнээс дээш удаа хамрагдсан байх
4.10. PACS болон дотоод сүлжээг ашигладаг чадвартай байх
5. Дүрс оношлогооны техникчид тэргүүлэх зэрэг олгох шалгуур
5.1. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх
5.2. Ахлах зэрэг хамгаалснаас хойш 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байх
5.3. Рентген Радиологийн Техникчийн Нийгэмлэгийн гишүүн байх
5.4. Эрдэм шинжилгээний хурлын илтгэл /гадаад болон дотоод илтгэлийн хураангуй/ Нийт ажиллах явцдаа 10-аас доошгүйг бичиж хэвлүүлсэн байх
5.5. Гадаад ба Үндэсний хэмжээний дүрс оношлогооны техникчийн сургалт ба семинарт оролцож, зохион байгуулсан байх
5.6. Рентген зураг авалтанд гарсан гомдолгүй /байгууллагын тодорхойлолт/
5.7. Ёс зүйн алдаа гаргаагүй байх /байгууллагын тодорхойлолт/
5.8. Дүрс оношлогооны техникчийн чиглэлээр 3 аас доошгүй жилийн хугацаанд дүрс оношлогооны техникчийн мэргэжил олгох ба дээшлүүлэх курст хичээл заасан байх
5.9. Компьютерийн 4-5 программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
5.10. Дүрс оношлогооны техникчийн ямар нэгэн чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байх
5.11. PACS болон дотоод сүлжээг ашигладаг чадвартай байх