Monday, September 1, 2014

MONGOLIAN CONGRESS OF RADIOLOGY 2014

Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын Дүрс Оношилгооны Эмч Нарын Үндэсний Чуулган” 2014 оны 9-р сарын 19-21-ны өдрүүдэд ЭМЯ-нд зохион байгуулагдах гэж байна. Тус үндэсний чуулганыг ЭМЯ-ны Дүрс оношилгоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Солонгосын Дүрс оношилгооны нийгэмлэг хамтран зохион байгуулах бөгөөд урилгаар БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль, Улсаны Их Сургууль, Чун - Аны Их Сургууль, Кореа Их Сургуулийн 10 гаруй нэрт эрдэмтэн багш, профессор, эмч нар оролцох болно. Чуулганы хүрээнд “Цээжний хөндийн эрхтэний халдварт ба завсрын эдийн өвчний дүрс оношилгоо” сэдвээр олон улсын сургалт зохион байгуулагдах болно.

Thursday, April 17, 2014

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ “DISCOVERY’2014” АНАГААХЫН ОЮУТНУУДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО.


Жил бүр уламжлал болгон зохиогддог Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит, Монголын анагаахын их, дээд сургууль, коллежиудын Оюутны “DISCOVERY” эрдэм шинжилгээний Үндэсний чуулган  2014 оны 5 сарын 2-ны өдөр зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг mars_discovery2014@yahoo.com, 99784938, 99969442-аас лавлана уу.

Sunday, April 6, 2014

Talks by Professors from Harvard Medical School and Boston University School of Medicine

We invite you to lectures by Sanjay Saini, MD, Professor of Radiology, Harvard Medical School and Brian F. Stainken, MD, FSIR, Professor of Boston University School of Medicine! 

When: April 12, 2014 10:00am-12:00pm
Where: Student Club hall, 1st floor, Health Sciences University 

Бид та бүхнийг Харвардын Анагаах Ухааны Их сургуулийн рентгений багш Санжай Сайни болон Бостоны Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн профессор Брайан Ф. Штайнкен нарын лекцэд урьж байна!

Хэзээ: 2014 оны 4 сарын 12-ны 10-12 цагийн хооронд
Хаана: Анагаах Ухааны Их Сургуулийн нэг давхар Оюутны клубийн хурлын зааланд

https://www.facebook.com/events/710173895670649/

The 5th Asian Congress of Abdominal Radiology (ACAR 2015)

15th Asian Oceanian Congress of Radiology (AOCR 2014)

http://www2.convention.co.jp/aocr2014/index.html

Thursday, February 27, 2014

Зэргийн шалгалтын материал хүлээн авах тухай

Монголын Радиологийн Нийгэмлэг нь 2014 оны мэргэжлийн зэргийн шалгалт авах болсонтой холбогдуулан Дүрс оношлогооны эмч нар, рентген техникч нарын материалыг 2014 оны 3 дугаар сарын 14-ны дотор Монголын Радиологийн Нийгэмлэгийн зэргийн шалгалт хариуцсан зөвлөлд хүргүүлнэ үү. 
Шалгалтанд ирүүлсэн материалыг комиссын гишүүд шүүн хэлэлцүүлж шалгалтанд орох асуудлыг эцэслэн шийдвэрлэж эргэн мэдээлэх болно. 

Бүрдүүлэх материал болон тусгай шалгууүрыг хавсаргав. 

Зэрэг олгох шалгалтын комиссын дарга АУ-ны доктор Б.Эрдэнэбулган
утас: 9900-1900
Шалгалтын комиссын нарийн бичиг Л.Оюунболд
утас: 8806-2002