MARS Club
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Дүрс оношлогооны тэнхмийн дэргэдэх МАRS клуб нь анх 2005 оны 5 сарын 4-нд ЭМШУИС-ийн багш, АУ-ны доктор Б.Эрдэнэбулган болон Х.Дэлгэрдалай, Б.Далай, Э.Амартүвшин, Т.Сакен нарын оюутнуудын санаачлагаар байгуулагджээ. Одоогоор тус клубын тэргүүнээр Э.Мандуул ажиллаж, нийт 32 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
MARS клуб нь
· Сургалт, эрдэм шинжилгээ
· Олон нийт, гадаад харилцаа
· Дотоод хэрэг гэсэн албадын зохион байгуулалтын хүрээнд гишүүдийнхээ мэдлэг чадвар, эрдэм боловсрол, хүсэл эрмэлзлэлийг дэмжин хөгжүүлж, үе үеийн чадварлаг боловсон хүчин төрүүлсээр байна.
Манай клуб эрүүл мэндийг дэмжих зорилгоор ЭХО-н урьдчилан сэргийлэх үзлэгийг оюутны дотуур байранд амьдардаг оюутан залууст хийх хүмүүнлэгийн ажлыг багш, резидент ах,эгч нарынхаа тусламжтайгаар явуулж ирсэн.
Бид 2007 онд БНСУ-ын “Асан” эмнэлэг, УКТЭ –ийн ангиографийн кабинетын эмч нартай хамтарч TACE, PTBD хийх ажилд туслагчаар мөн Ионсейн их сургуулийн эмч, багш нартай хамтарч жил бүр хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг хийж хөтөч орчуулагчаар ажиллаж байлаа.
2007 оны 9-р сард болсон 67 орны 200 гаруй төлөөлөгч оролцсон ICRT’07 цөмийн онош зүйн олон улсын хурлыг зохион байгуулах ажилд идэвхтэй оролцсон. Ийнхүү гадаад харилцаагаа жил бүр өргөжүүлэн тэлэх зорилгоор Япон, Солонгосын их сургуулийн багш эрдэмтэдтэй уулзалт зохион байгуулсаар байна.
1. Япон улсын Токушима их сургуулийн анагаахын коллежийн эрдэмтэн профессор эмч нар, оюутнуудыг хүлээн авч
2. Япон улсын Сасейка эмнэлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч
3. БНСУ-ын Коrea их сургуулийн Анагаахын коллежийн Дүрс Оношлогооны тэнхмийн эрхлэгч, ноён профессор Yun Hwan KIM, болон оюутнуудыг хүлээн авч өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах, тус сургуулийн анагаахын боловсролтой танилцах
4. БНСУ-ын Ионсей их сургуулийн Северанс эмнэлгийн эмч нартай Сэлэнгэ аймагт үзлэг шинжилгээ хийж орчуулагчаар ажилласан.
Мөн Монголын Радиологийн нийгэмлэг болон ЭМШУИС-ийн Дүрс Оношлогооны тэнхмийн үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож ирлээ.
1. Европын холбооны Asia-Link төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Advanced Biomedical Imaging” дүрс оношлогооны ОУ-н чуулган 2009,2010
2. Монгол- Солонгосын радиологичдын үндэсний чуулган 2009,2010
3. Монголын Радиологын нийгэмлэгийн үндэсний чуулган 2008,2009,2010
4. “Хүрэл тогоот” АУ-ны салбарын Гранпри шагналт бүтээлийг шалгаруулах хурал 2007,2008,2009
5. Радиологи оношлогоо эмчилгээний орчин үеийн аргууд- 2006 чуулган
Бид жил бүр уламжлал болгон дараах үйл ажиллагааг явуулж байна.
· Сургалт эрдэм шинжилгээ:
1. “DISCOVERY” МУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит монголын анагаахын их, дээд сургууль, коллежиудын оюутны эрдэм шинжилгээний үндэсний чуулган 2008,2009,2010
2. “МАRS” 007,008,009,010 Дүрс оношлогооны шинэ технологи, оношлогоо, эмчилгээний хурлыг клубын оюутнуудын дунд
3. Дүрс оношлогоо болон англи хэлний хичээлийг 7 хоног бүр клубын гишүүдийн дунд.
4. ЭМШУИС- АУС-н оюутнуудад дүрс оношлогооны давтлага хичээл
5. Дүрс оношлогооны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил
· Хөгжөөнт, танин мэдэхүй:
1. ‘’MARS CUP’’ 5-н төрөлт спортын арга хэмжээг дүрс оношлогооний эмч, резидент, клубын оюутнуудын дунд
2. “Free time” хөгжөөнт цэнгээнт, танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг ЭМШУИС –ын нийт клуб нийгэмлэгүүдийн дунд
3. АХА,Центавр хөгжөөнт тэмцээнийг клубын оюутнуудын дунд
4. “Анагаах Ухаан ба Гэгээрэл” сэдэвт гэрэл зургийн уралдааныг Монголын бүх их, дээд сургуулийн оюутнууд, багш ажилчид болон эмч, эмнэлэгийн ажилчдын дунд
MARS клубын оюутнууд жил бүр эрдэм шинжилгээний ажил идэвхтэй хийж, оюутны болон салбарын эрдэм шинжилгээний хурлуудад илтгэл хэлэлцүүлэн чамгүй олон амжилт гаргасан. Эдгээрээс дурдвал:
· ‘’Innovation’’ medical research forum – Э.Амартүвшин,Б.Далай,Х.Дэлгэрдалай, Т.Сакен нар тусгай байр /2005/.
· “New Technology and Treatment in Radiology 2006” – Шилдэг залуу радиологич оюутан Х.Дэлгэрдалай.
· “АУСОН-оос зохион байгуулсан АУС-ийн оюутны эрдэм шинжилгээний ажлыг боловсронгуй болгох нь”зөвлөгөөнд Тэргүүн байр Х.Дэлгэрдэлай /2006 /.
· MISC клубээс зохион байгуулсан “Бөөр 21-р зуун” нэрэмжит илтгэлийн тэмцээнд Дэд тэргүүн байр MARS клуб .
· “АУСОН-оос зохион байгуулсан АУС-ийн оюутны эрдэм шинжилгээний ажлыг боловсронгуй болгох нь”зөвлөгөөнд Тэргүүн байр Г. Ариунболд, Г. Мөнгөнбагана.
· “Radiopharmaceutical therapy” /ICRT-2007/ 2-р байр Г.Ариунболд.
· ЭМШУИС –ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Оюутны эрдмийн чуулган -2008” 3-р байр Х. Дэлгэрдалай, Г.Мөнгөнбагана, Д. Мөнхбаатар, Г. Мөнгөнхуяг.
· “Innovation-2008” medical research forum” тусгай байр Х. Дэлгэрдалай.
· “Эрин зууны анагаах ухааны шинэ хандлага” эрдэм шинжилгээний бага хурал 3-р байр Н. Жавзандолгор .
· ЭМШУИС –ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Оюутны эрдмийн чуулган -2010 3-р байр Н.Жавзандолгор .
· ЭМШУИС –ийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Оюутны эрдмийн чуулган-2010- Тэргүүн байр Н.Жавзандолгор, Д.Наранцацрал, Г.Энхбат, П.Төгсжаргал.
· “Эврика -2010” багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын эрүүл мэндийн салбар хуралдаанд - Тэргүүн байр Н.Жавзандолгор.
· “Эврика -2010” багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын эрүүл мэндийн салбар хуралдаанд - Тусгай байр Д.Наранцацрал, Н.Жавзандолгор, Г.Энхбат, П.Төгсжаргал.
· Л.Оюунболд, Э.Мандуул нар 2010 онд Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль
Манай хамт олноос монголын анагаах ухааны салбарыг дэлхийн тавцанд өрсөлдөхүйцээр хөгжүүлж чадах олон чадварлаг боловсон хүчин төрөн гарч улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч ирээдүйн анагаах ухааны мэргэжилтнүүд бид оюутан ахуй цагаасаа нэгдэн, эвсэг хамт олныг бүрдүүлэн хөдөлмөрлөж, шамдан суралцахын зэрэгцээгээр эрдэм шинжилгээний ажилд хүчин зүтгэж эрч хүчтэйгээр ажилласаар байна.