Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо нь анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 оноос тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус холбоо нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, БСШУЯ, ШУТС, ЭМШУИС-тай хамтран “Хүрэл Тогоот-2010” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулганаа 2010 оны 10 сарын 23-нд зохион явуулах гэж байна.
Тус Чуулганаар эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо эмчилгээний өнөөгийн байдал, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болон хэтийн төлөвийн тухай эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэгдэх ба шалгарсан тэргүүний 2 судлаачийг БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн 2 САЯ төгрөгийн ГРАНТ тэтгэлэгээр шагнана.
Түүнчлэн энэхүү эрдмийн чуулган нь анагаахын залуу эмч судлаач, эрдэмтэд хоорондоо танилцан туршлага хуваалцах, эрдмийн бүтээлээ хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжийг нээдгээрээ чухал ач холбогдолтой тул тус чуулганд залуу судлаачдыг идэвхитэй оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй