Чуулганы удирдамж

Чуулган 2010 оны 10 сарын 23-нд ООСГТ-ийн Хүрэл Тогоотын “Оргил” төвд болно. Хуралдаан монгол хэл дээр явагдах ба илтгэлийг хэлэлцүүлэх болон ханын үзүүлэн хэлбэрээр танилцуулж болно. Илтгэл хэлэлцүүлэх хугацаа 8 минут байна. Шүүгчдийн тусгай баг шилдэг 2 илтгэлийг сонгон шалгаруулж БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн ГРАНТ-д нэр дэвшүүлнэ.

Чуулганы хураамж 20.000 төгрөг бөгөөд илтгэлүүдийн эмхэтгэл бүхий ном, хурлын багц, ООСГТ-ийн Хүрэл Тогоотын “Оргил” төвийн буудалд байрлах нэг өдрийн төлбөр, 2 удаагийн хоол, ирж буцах тээврийн зардал тус тус багтсан болно.
           
1. Илтгэлийн хураангуй бичих заавар:
  • Хураангуй нь А-4 хэмжээтэй цаасан дээр бүх талаас 2.5 см зайд монгол хэлээр бичигдсэн 1.5-2 нүүр байна.
  • Текстийг Arial фондоор, 12 үсгийн хэмжээтэй, мөр хоорондын зай single байна.
  • Гарчигийг Arial фондоор, 14 үсгийн хэмжээтэй, Bold-р тодруулж текстийн голд бичнэ.
  • Зохиогч нарын нэрс, байгууллагыг  Arial фондоор, 10 үсгийн хэмжээтэй, дугаарлаж бичнэ. Илтгэгчийн нэрийн доогуур зурна.
  • Номзүйн жагсаалтыг Arial фондоор, 12 үсгийн хэмжээтэй, цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ. Гадаадын ном хэвлэлээс ишлэл авсан тохиолдолд монгол номзүйн дараа гадаадыг бичнэ.
  • Номзүйн ишлэл авсан тохиолдолд дугаарыг дөрвөлжин хаалтанд бичнэ. Жишээ нь: [8]
  • Өгүүлэлд оруулсан фото зураг, график, диаграммыг хар цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ.  Фото зураг DPI 300, JPEG, TIF өргөтгөлтэйгээр файлаар хүлээн авна.  Зургийг text box-оор засварлахыг хориглоно.
  • Илтгэлийн хураангуйн эхийг электрон хэлбэрээр болон лазерын хэвлэгчээр хэвлэж ирүүлнэ.
2. Ханын үзүүлэн бэлтгэх заавар:
Ханын үзүүлэнгийн хэмжээ 120 X 90 см хэмжээтэй өнгөт хэвлэлээр бэлтгэсэн байна.

Чуулганд биеэр оролцох боломжгүй тохиолдолд бүтээлээ хурлын эмхэтгэлд хэвлүүлэх боломжтой.

Илтгэлийн хураангуйг 2010 оны X сарын 15-ны өдрийн дотор ЭМШУИС-ийн Б корпус, Эрхэс Зөвлөх Поликлиникийн 104 тоотот 10.00-17.00 цагийн хооронд хүлээж авна.

Зохиогч нар хураангуйн найрлага, үг үсгийн алдааг хариуцах учир хянуур, нямбай хандахыг хүсье.

Холбоо барих хаяг, утас:        ЭМШУИС-ийн Өргөтгөлийн Б корпусын
                                                I давхар, Эрхэс Зөвлөх Поликлиник
                                                Дүрс Оношлогооны Тэнхим, 104 тоот
                                                99275757, 98998808
                                                erdimka@yahoo.com