Wednesday, December 22, 2010

Happy New Year 2011

Блогийн уншигч та бүхэнд шинэ ондоо аз хийморь амжилт бүтээлээр дүүрэн, элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Монголын Радиологийн Нийгэмлэг

Friday, December 17, 2010

“ИНТЕРВЕНШНАЛЬ РАДИОЛОГИЙН НИЙГЭМЛЭГ” -ИЙН АНХДУГААР ХУРАЛ

Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг нь 2010 оны 10 дугаар сар 20-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан болно. Тус нийгэмлэг нь цаашид өөрийн орны судсан дотуурхи оношлогоо эмчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлэх, салбарын боловсон хүчнийг гадаад дотоодод бэлтгэх, оношлогоо эмчилгээний салбарт эзлэх цар хүрээг өргөжүүлэхэд гол анхаарал хандуулан тууштай ажиллах болно.

Монгол улсад сүүлийн 15 жил Радиологийн салбар эрчимтэй хөгжиж, дотроосоо хэд хэдэн салбар нийгэмлэгүүд үүсэн бий болгосоны нэг нь тус нийгэмлэг юм. Тус нийгэмлэгийг үүсгэн байгуулагдахад болон өнөөгийн боловсон хүчнийг сурган боловсруулахад гүн туслалцаа үзүүлсэн Монголын Радиологийн Нийгэмлэг, Солонгосын Радиологийн Нийгэмлэгт гүнээ талархаж байгаагаа илэрхийлж байна..

Таныг тус анхдугаар хуралд хүрэлцэн ирж идэвхитэй оролцон, нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагаанд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулан тууштай хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна. Хурлын хөтөлбөр

Анхдугаар уулзалт 2010 оны 12-р сарын 19-ны өдөр Эрүүл мэндийн яамны Сургалт мэдээллийн төв, А тэнхитд 09.00-16.00 цагт болно.


Tuesday, October 5, 2010

“Хүрэл тогоот-2010” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулган

Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо нь анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 оноос тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус холбоо нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, БСШУЯ, ШУТС, ЭМШУИС-тай хамтран “Хүрэл Тогоот-2010” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулганаа 2010 оны 10 сарын 23-нд зохион явуулах гэж байна.

Тус Чуулганаар эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо эмчилгээний өнөөгийн байдал, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болон хэтийн төлөвийн тухай эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэгдэх ба шалгарсан тэргүүний 2 судлаачийг БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн 2 САЯ төгрөгийн ГРАНТ тэтгэлэгээр шагнана.

Түүнчлэн энэхүү эрдмийн чуулган нь анагаахын залуу эмч судлаач, эрдэмтэд хоорондоо танилцан туршлага хуваалцах, эрдмийн бүтээлээ хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжийг нээдгээрээ чухал ач холбогдолтой тул тус чуулганд залуу судлаачдыг идэвхитэй оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй

Sunday, October 3, 2010

Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 Жилийн ой, Монголын Дүрс Оношлогооны Эмч нарын Үндэсний Чуулган, Монгол Японы Хамтарсан 2-р Симпозиум

Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ой, Монголын Дүрс Оношлогооны эмч нарын үндэсний чуулган, Монгол Японы хамтарсан 2-р дүрс оношлогооны чуулган 2010 оны 09 сарын 24-25 ны өдрүүд Мишээл Экспо төвд болж өнгөрлөө.

Тус хуралд Япон, БНСУ, Украйны 10 гаруй профессор болон манай улсын дүрс оношлогооны эмч, багш нар олон сонирхолтой лекц, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна. Мөн Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ойн хүрээнд тухайн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан байна. Үүнд:

Клиникийн профессор- О.Ганхуяг /УКТЭ/

Клиникийн профессор – Л.Чулуунбат /Баянхонгор аймаг/

Радиологийн Нийгэмлэгийн хүндэт гишүүн – Р.Асай /ХСҮТ/

Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан – н.Баясгалан /ХӨСҮТ/

Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан – н.Болд /Хөвсгөл/

2010 оны шилдэг дүрс оношлогооны эмч- н.Алтангэрэл /Булган аймаг/

Нийслэлийн шилдэг залуу алтан медаль- Л.Оюунболд /ЭМШУИС, Дүрс Оношлогооны тэнхим/

Нийслэлийн шилдэг залуу алтан медаль-Э.Мандуул /ЭМШУИС, MARS клуб/