Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон явуулдаг “Монголын Дүрс Оношилгооны Эмч Нарын Үндэсний Чуулган” 2014 оны 9-р сарын 19-21-ны өдрүүдэд ЭМЯ-нд зохион байгуулагдах гэж байна. Тус үндэсний чуулганыг ЭМЯ-ны Дүрс оношилгоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөл, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Солонгосын Дүрс оношилгооны нийгэмлэг хамтран зохион байгуулах бөгөөд урилгаар БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль, Улсаны Их Сургууль, Чун - Аны Их Сургууль, Кореа Их Сургуулийн 10 гаруй нэрт эрдэмтэн багш, профессор, эмч нар оролцох болно. Чуулганы хүрээнд “Цээжний хөндийн эрхтэний халдварт ба завсрын эдийн өвчний дүрс оношилгоо” сэдвээр олон улсын сургалт зохион байгуулагдах болно.
“Монголын Дүрс Оношилгооны Эмч Нарын Үндэсний Чуулган 2014”-наар дүрс оношилгооны орчин үеийн дэвшилтэт техник, технологи, энэ чиглэлд хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулж, эмнэлзүйн лекц, эмнэлзүйн ховор, сонирхолтой тохиолдлууд зэрэг сургалтууд зохион байгуулагдах тул танай байгууллагын дүрс оношилгооны мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Мөн эмч, судлаач та бүхэн өөрсдийн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, эмнэлзүйн ховор тохиолдлуудыг ирүүлж нийт мэргэжил нэгт эмч, судлаач нартаа танилцуулах өргөн боломжтой.
Онлайн бүртгэлийг энд дарна уу