Sunday, September 11, 2011

Монголын Интервеншналь Радиологийн эмч нарын II хурал, Монгол-Япон-Солонгосын Дүрс оношлогооны эмч нарын чуулган



Монголын Интервеншналь Радиологийн Нийгэмлэг, ЭМЯ-ны Дүрс оношлогооны Мэргэжлийн зөвлөл, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль ба Монголын Радиологийн Нийгэмлэг хамтран Монголын Интервеншналь Радиологийн эмч нарын II хурал, Монгол-Япон-Солонгосын Дүрс оношлогооны эмч нарын олон улсын сургалт, симпозиумыг 2011 оны 9-р сарын 19-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Энэ удаагийн чуулганаар Япон, Солонгосын 10 гаруй эрдэмтэд дүрс оношлогоо, интервеншналь радиологийн орчин үеийн арга, техник, технологийн талаар эрдэм шинжилгээний бүтээлээ хэлэлцүүлж, эмнэлзүйн лекц унших ба эмнэлзүйн ховор тохиолдлууд дээр ажиллах зэрэг гардан сургалтуудыг зохион байгуулна. Сургалтанд хамрагдсан эмч нарт сургалтын 2 кредит олгоно. Хурлын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.