Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ойг тохиолдуулж ЭМЯ-ны Дүрс оношлогооны Мэргэжлийн зөвлөл, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль ба Монголын Радиологийн Нийгэмлэгээс зохион байгуулах Монголын Дүрс оношлогооны эмч нарын Үндэсний Чуулган, Монгол-Японы Дүрс оношлогооны эмч нарын хоёрдугаар симпозиум 2010 оны 9-р сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдоно.
Энэ удаагийн чуулганаар Япон, Солонгос, БНХАУ-ын 10 гаруй эрдэмтэд дүрс оношлогооны орчин үеийн арга, техник, технологийн талаар эмнэлзүйн лекц унших ба манай эрдэмтэдийн эрдэм шинжилгээний бүтээлүүд хэлэлцэгдэж, эмнэлзүйн тохиолдол дээр ажиллах сургалтууд зохион байгуулагдана. Иймд танай байгууллагын дүрс оношлогооны болон бусад мэргэжлийн сонирхсон эмч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хурлын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү