Wednesday, August 25, 2010

Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ой, Монголын Дүрс Оношлогооны Эмч нарын Чуулган, Монгол Японы Дүрс Оношлогооны эмч нарын хамтарсан Чуулган 2010.09.24-25

Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ойг тохиолдуулж ЭМЯ-ны Дүрс оношлогооны Мэргэжлийн зөвлөл, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль ба Монголын Радиологийн Нийгэмлэгээс зохион байгуулах Монголын Дүрс оношлогооны эмч нарын Үндэсний Чуулган, Монгол-Японы Дүрс оношлогооны эмч нарын хоёрдугаар симпозиум 2010 оны 9-р сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохиогдоно.
Энэ удаагийн чуулганаар Япон, Солонгос, БНХАУ-ын 10 гаруй эрдэмтэд дүрс оношлогооны орчин үеийн арга, техник, технологийн талаар эмнэлзүйн лекц унших ба манай эрдэмтэдийн эрдэм шинжилгээний бүтээлүүд хэлэлцэгдэж, эмнэлзүйн тохиолдол дээр ажиллах сургалтууд зохион байгуулагдана. Иймд танай байгууллагын дүрс оношлогооны болон бусад мэргэжлийн сонирхсон эмч нарыг өргөнөөр оролцохыг урьж байна. Хурлын хөтөлбөрийг энд дарж үзнэ үү

Monday, August 23, 2010

“ADVANCED BIOMEDICAL IMAGING” - Олон Улсын сургалт, “МОНГОЛ СОЛОНГОСЫН ДҮРС ОНОШЛОГООНЫ 2-р ЧУУЛГАН



Тус хурал 2010 оны 07 сарын 08-12 –ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн ба гадаадын 30 гаруй профессор, манай улсын 120 гаруй эмч мэргэжилтнүүд оролцсон юм.