ЭМЯ-ны Дүрс оношлогооны Мэргэжлийн салбар зөвлөл, Монголын Радиологийн Нийгэмлэг, ЭМШУИС-ийн Дүрс оношлогооны тэнхимээс зохион байгуулах Монгол-Солонгосын Дүрс оношлогооны эмч нарын хамтарсан тавдугаар симпозиум, Монгол-Солонгос-Японы Дүрс оношлогооны эмч нарын хоёрдугаар симпозиум 2013 оны 7-р сарын 8-9-ны өдрүүдэд ЭМШУИС-ийн Соёлын төвд зохиогдох гэж байна.
Энэхүү чуулганд БНСУ-ын 9 их сургуулийн 20 гаруй, Япон улсын 4 их сургуулийн 8 эрдэмтэн профессорууд хүрэлцэн ирж, дүрс оношлогооны орчин үеийн арга, техник, технологи, энэхүү салбарт хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүд, эмнэлзүйн лекц, эмнэлзүйн ховор тохиолдлууд дээр ажиллах зэрэг сургалтууд зохион байгуулагдана.
Иймд энэхүү симпозиумд та бүхэн өргөнөөр оролцоно уу.