Wednesday, April 7, 2010

Хонг Конгийн Хятадын Их Сургууль Монголын Радиологийн Нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болов.

Хонг Конгийн Хятадын Их Сургуулийн Профессор Anil T. Ahuja 2010 оны 3 сарын 24-25 хооронд манай улсад айлчилахдаа Монголын Радиологийн Нийгэмлэгтэй хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, Дүрс Оношлогооны Резидентийн сургалтыг 3 жилийн хугацаатай болгоход Хонг Конгийн Хятадын Их Сургууль үнэтэй зөвлөгөө өгч туслана гэдгээ амлав.


AOCR 2010 TAIPEI - 13th Asian Oceanian Congress of Radiology

Ази Номхон Далайн Радиологийн Нийгэмлэгийн 13-р чуулган Тайваны Тайпей хотод 2010 оны 03 сарын 20-23 хооронд болсон ба тус хуралд манай улсаас Д.Гончигсүрэн, Ц.Эрдэмбилэг, З.Лхагвасүрэн, Мөнгөн-Өлзий, Дэлгэрэх нар оролцоод ирлээ. Ц.Эрдэмбилэг "Endovascular Treatment Solution of Diabetic Foot", Мөнгөн-Өлзий "Developing Interventional Procedures , Experience Sharing" сэдэвт бүтээлийг тус тус амжилттай хэлэлцүүлсэн байна.

Friday, April 2, 2010

"DISCOVERY 2010" Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал болно.


"Discovery 2010" оюутны эрдэм шинжилгээний хурал 2010 оны 5-р сарын 07-нд болно.Мөн тус хурлын үеэр "Эрүүл Мэнд ба Гэгээрэл" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоос дээр дарна уу? http://radiologymongolia.blogspot.com/p/discovery2010.html

Interventional Workshop March 04-06, 2010 Ulaanbaatar, Mongolia


Солонгосын Корей Их Сургуулийн профессор Кван Юн Ким 2010 оны 03 сарын 04-06ны хооронд Хавдар Судлалын Үндэсний төв дээр Монголын дүрс оношлогооны эмч нартай Interventional Radiology Workshop-ийн хүрээнд хамтран ажилласан ба 6 өвчтөнд RFA, 5 өвчтөнд TACE эмчилгээг хийлээ.

Thursday, April 1, 2010

Advanced Molecular Imaging, The 2nd International Course

2009 оны 9-р сарын 3-6ны өдрүүдэд Монголын Радиологийн Нийгэмлэг Европын Холбооны “Asia Link” Хөтөлбөрийн хамтарсан төслийн хүрээнд зохиогдсон, “Молекул Дүрс Оношлогоо” Олон улсын хурал болон “Монголын Дүрс Оношлогооны Эмч нарын Үндэсний Чуулган” амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн олон улсын хуралд Бельги, Франц, Герман, Хятадын эрдэмтэд оролцож, дүрслэл оношлогооны хамгийн орчин үеийн нэгэн салбар болох “Молекул Дүрс Оношлогооны” үндсэн ойлголт, энэ чиглэлд хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийн талаар маш сонирхолтой лекцүүдийг уншсан бөгөөд монгол улсын өнцөг булан бүрээс эмч нар ирж оролцон нийт 120 гаруй эмч нар уг сургалтанд хамрагдлаа.