Tuesday, October 5, 2010

“Хүрэл тогоот-2010” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулган

Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо нь анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй залуу эрдэмтэн, судлаач, эмч, оюутнуудын сурч боловсрох, эрдэм судлалын ажил хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2002 оноос тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тус холбоо нь Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, БСШУЯ, ШУТС, ЭМШУИС-тай хамтран “Хүрэл Тогоот-2010” Анагаахын Залуу Судлаачдын Эрдмийн Чуулганаа 2010 оны 10 сарын 23-нд зохион явуулах гэж байна.

Тус Чуулганаар эрүүл мэндийн шинжлэх ухаан, эмнэлзүйн тулгамдсан асуудлууд, оношлогоо эмчилгээний өнөөгийн байдал, хүн амд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн асуудлууд болон хэтийн төлөвийн тухай эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцэгдэх ба шалгарсан тэргүүний 2 судлаачийг БСШУ-ны сайдын нэрэмжит залуу судлаачийн 2 САЯ төгрөгийн ГРАНТ тэтгэлэгээр шагнана.

Түүнчлэн энэхүү эрдмийн чуулган нь анагаахын залуу эмч судлаач, эрдэмтэд хоорондоо танилцан туршлага хуваалцах, эрдмийн бүтээлээ хэлэлцэж, цаашид хамтран ажиллах боломжийг нээдгээрээ чухал ач холбогдолтой тул тус чуулганд залуу судлаачдыг идэвхитэй оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй

Sunday, October 3, 2010

Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 Жилийн ой, Монголын Дүрс Оношлогооны Эмч нарын Үндэсний Чуулган, Монгол Японы Хамтарсан 2-р Симпозиум

Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ой, Монголын Дүрс Оношлогооны эмч нарын үндэсний чуулган, Монгол Японы хамтарсан 2-р дүрс оношлогооны чуулган 2010 оны 09 сарын 24-25 ны өдрүүд Мишээл Экспо төвд болж өнгөрлөө.

Тус хуралд Япон, БНСУ, Украйны 10 гаруй профессор болон манай улсын дүрс оношлогооны эмч, багш нар олон сонирхолтой лекц, эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна. Мөн Монголын Радиологийн Нийгэмлэгийн 15 жилийн ойн хүрээнд тухайн салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан байна. Үүнд:

Клиникийн профессор- О.Ганхуяг /УКТЭ/

Клиникийн профессор – Л.Чулуунбат /Баянхонгор аймаг/

Радиологийн Нийгэмлэгийн хүндэт гишүүн – Р.Асай /ХСҮТ/

Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан – н.Баясгалан /ХӨСҮТ/

Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан – н.Болд /Хөвсгөл/

2010 оны шилдэг дүрс оношлогооны эмч- н.Алтангэрэл /Булган аймаг/

Нийслэлийн шилдэг залуу алтан медаль- Л.Оюунболд /ЭМШУИС, Дүрс Оношлогооны тэнхим/

Нийслэлийн шилдэг залуу алтан медаль-Э.Мандуул /ЭМШУИС, MARS клуб/

Advanced Biomedical Imaging –Олон улсын сургалт семинар Germany, Heidelberg-2010.08.31-09.05, France, Paris-2010.09.05-10


Advanced Biomedical Imaging –Олон улсын сургалт семинарын 3-р курс 2010 оны 8сарын 31-ээс 9 сарын 10 хооронд Герман, Франц улсад зохиогдсон ба манай улсаас Д.Гончигсүрэн, Х.Дэлгэрдалай нар оролцоод ирлээ. Тус хуралдаанд молекул дүрс оношлогооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, сүүлийн үеийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын талаар онол практикийн хурал зохион байгуулагдсан байна.